5кг-аас дээш жинтэй хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгсэд, өндөр настан:Нийт тун нь 1500мг бөгөөд үүнийг нэг бол 3 өдөр хувааж (хоногт 500мг тунгаар) эсвэл 5 өдөр хувааж (эхний өдөр 500мг-р 1 удаа, дараагийн 2-5 дахь өдөр 250мг-р хоногт 1 удаа) хэрэглэнэ.Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит, цервицитийн үед 1000мг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.45кг хүртэл жинтэй хүүхэд, өсвөр насныхан:45кг хүртэл жинтэй хүүхэд, өсвөр насныханд Азитромицин Лек бэлдмэлийн бусад эмийн хэлбэрийг (жишээ нь хөвмөл) хэрэглэнэ.Хоногт 1 удаа хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени