Бэлдмэлийг байнга эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ шалгаарай. Нейромидин 5мг/мл ба Нейромидин 15мг/мл тарилгын уусмалыг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ.
Захын мэдрэлийн системийн эмгэг, булчин сульдал, булчин сульдлын хам шинж: 5-15мг (1 ампул нейромидиний 5мг/мл тарилгын уусмал-1 ампул Нейромидиний 15мг/мл тарилгын уусмал) тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно.
Булчин сульдлын кризтэй өвчтөнд хүнд явцтай мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор Нейромидиний 15мг/мл тарилгын уусмалыг 15-30мг (1-2 ампул) тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ. Эмчилгээг нейромидиний 20мг шахмал хэрэглэн үр-гэлж-лүүлэх ба тунг 20-40мг хүртэл хоногт 5-6 удаа хэрэглэхээр ихэсгэнэ.
Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэг (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн өмнөх тэнэгрэлийн бусад хэлбэр): Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрд өвөрмөц тогтооно. Гэдэсний атонийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 20мг тунгаар хоногт 2-3 удаа 1-2 долоо хоног хэрэглэнэ. Хэрэв танд бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй