Эманера® гэдсэнд уусдаг бүрээсд бэлдмэлийг насанд хүрэгчидэд дараах заалтаар хэрэглэдэг.
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсоноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.
- СБҮЭБ (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл) хэрэглээнээс үүдэлтэй ходоодны шархлаа
- Хэрэв та СБҮЭБ хэрэглэх бол Эманера® эмийг ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
- Нойр булчирхайн өөрчлөлтөөс шалтгаалсан ходоодны хүчил ихэссэн (Золлингер-Эллисоны хам шинж)
- Ходоодны шархлаанаас цус алдалтын урт хугацааны эмчилгээний дараа дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
12 болон түүнээс дээш насныханд:
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.