Ууж хэрэглэнэ.Ердийн тун: 1 шахмалаар хоногт 1 удаа өглөө хоолны өмнө уух нь тохиромжтой.Настай өвчтөн:Эмчилгээг Ко-Пренесса 2мг/0,625мг шахмалыг 1 ширхгээр хоногт 1 удаа хэрэглэн эхлүүлнэ.Цусан дахь креатинины концентрацийг өвчтөний нас, хүйс, биеийн жингийн оролцоотой тохируулна.Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагаа хэвийн болон артерийн даралтын зүгээс илрэх урвалыг үнэлсний дараа хэрэглэнэ.Бөөрний дутагдалтай өвчтөн:Хүнд болон дунд зэргийн явцтай бөөрний дутагдалтай (креатининий клиренс 60мл/мин-с бага) өвчтөнд хэрэглэхгүй.Креатининий клиренс 60мл/мин ба түүнээс их байгаа өвчтөнд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.Креатинин ба калийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй.Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.Дунд зэргийн элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.Хүүхэд ба өсвөр насныхан:Бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Учир нь уг бүлгийн өвчтөнд периндоприлийг дангаар нь болон хавсарч хэрэглэх үеийн эмчилгээний үр дүн болон зохимж судлагдаагүй.