Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээнд болон дахин архидаж эхлэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цианамидын үйлдлийн гол үндэс бол этилийн спиртийн хувиралд оролцдог ацетальдегиддегидрогеназа ферментийн идэвхийг дарангуйлах явдал юм. Ингэснээр этилийн спиртийн завсрын бүтээгдэхүүн болох – ацетальдегидын цусан дахь түвшрүүлгийн хэмжээг ихэсгэх бөгөөд, энэ бэлдмэлийг уусан хүн, дараахан нь архи уусан тохиолдолд маш таагүй (нүүр нь час улайн, халуу оргиж чинэрэх, дотор муухайрч бөөлжис цутгах, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг) байдалд ордог. Хүн ийм байдалд байн байн орсноор, нөхцөлт рефлексийн замаар архи, согтууруулах ундааны амт ба үнэрийг жигших дадал суудаг.
МИДЗО бэлдмэлийг хамгийн сүүлийн удаа архи ууснаас хойш 12 цагийн дараа хэрэглэж эхлэх ёстой. Цианамидыг хэрэглэсэн үедээ архи ууснаас болж урвал үүсэхэд, тухайн өвчтөнд ноцтой хүндрэл үүсгэж мэдэхээр эрсдэл бүхий (бамбай булчирхайн хордлого, чихрийн шижин, эпилепси, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг зэрэг суурь өвчтэй) хүнд энэ бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх ёстой.