Шахмалыг өдөрт 2 удаа өглөө нэг, орой нэгийг хоол ундтай хамт ууж хэрэглэнэ. Раеном® бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зүрхний цохилтыг хянах, ЗЦБ эсвэл 24 цагийн ЗЦБ-ээр хянаж үзээд ямар тунгаар хэрхэн эхлэж цааш яаж титрлэхийг шийднэ.75-аас доош насныханд Раеном® бэлдмэлийг эмчилгээний эхний тун 5мг-аар өдөрт 2 удаагаас хэтрэхгүй байна. Эмчилгээний 3-4 дэхь долоо хоногт өвчтөнд зовиур хадгалагдсан, нэг нөхцөлтэйгээр өөрөөр хэлбэл эмчилгээний эхний тун зохимж сайтай, мөн тайван үеийн зүрхний цохилт 60 удаа/мин-аас их байгаа нөхцөлд Раеном® бэлдмэлийг эмчилгээний тунг 2,5мг-аар өдөрт 2 удаа эсвэл 5мг-аар өдөрт 2 удаа уухаар тооцож нэмнэ. Эмчилгээний явцад тайван үеийн зүрхний цохилт 50 удаа/мин-аас цөөрч эсвэл өвчтөн брадикарди болсонтой холбоотой толгой эргэх, ядарч сульдах эсвэл даралт унах зэрэг шинж тэмдэг илэрвэл тунг бууруулж, эмчилгээний хамгийн бага тун болох 2,5мг-аар өдөрт 2 удаа (5мг-тай шахмалыг хуваагаад өдөрт 2 удаа) хэрэглэнэ. Тунг бууруулсны дараа ч зүрхний цохилтын тоог хянах шаардлагатай. Зүрхний архаг дутагдлын эмчилгээнд:Раеном® бэлдмэлийг зөвхөн тогтвортой зүрхний дутагдалтай өвчтөнд хэрэглэнэ. Раеном® бэлдмэлийн эмчилгээний эхлэх тун 5мг-аар өдөрт 2 удаа гэж зөвлөдөг. Эмчилгээний 2 дахь долоо хоногт тайван үеийн зүрхний цохилт 60 удаа/мин-аас дээш байвал тунг нэмж 7,5 мг-аар өдөрт 2 удаа; хэрэв тайван үеийн зүрхний цохилт 50 удаа/мин-аас доош эсвэл зүрхний цохилт цөөрсөнтэй холбоотой толгой эргэх, ядарч сульдах, даралт унах зэрэг шинж тэмдэг илэрвэл тунг бууруулж 2,5мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ (5мг-тай шахмалыг хуваагаад өдөрт 2 удаа). Зүрхний цохилт 50-60 удаа/мин хооронд байвал 5 мг-аар өдөрт 2 удаа үргэлжлүүлэн хэрэглэнэ.Эмчилгээний явцад тайван үеийн зүрхний цохилтын тоо тогтмол буурч 50 удаа/мин-аас доош эсвэл зүрхний цохилт цөөрсөнтэй холбоотой толгой эргэх, ядарч сульдах, даралт унах зэрэг шинж тэмдэг илэрвэл одоо ууж байгаа эмчилгээний тунг 7,5мг-аар өдөрт хоёр удаа эсвэл 5мг-аар хоёр удаагийн тунг бууруулж, дараагийн эмчилгээний бага тунд шилжин хэрэглэнэ. Раеном® бэлдмэлийг 2,5мг-аар өдөрт 2 удаа эсвэл 5мг-аар өдөрт 2 удаа хэрэглэх үед эмчилгээний явцад тайван үеийн зүрхний цохилтын тоо 60 удаа/мин-аас дээш байвал эмчилгээний тунг ихэсгэж хэрэглэнэ.Зүрхний цохилт 50 удаа/мин-аас бага эсвэл брадикардитай холбоотой шинж тэмдэг үргэлжилсээр байвал эмийн эмчилгээг зогсоох хэрэгтэй
Үйлдвэрлэсэн улс: Унгар